Баасан, 2024-11-22
Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо

УИХ-ын чуулганы лхагва гаригийн /2020.04.29/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн хууль, тогтоолын төсөл, бусад шийдвэрийн талаар төсөл санаачлагч, Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан гишүүд сая мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг уншиж танилцуулсан. Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал үүнд төрийн тусгай албан хаагч нарт орон сууц түрээслүүлэн өмчлүүлэх, ноолуурын түүхий эдийн экпорт бүрдүүлэх,  ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, малчдыг дэмжих зорилгоор ноолуурын нэг кг бүрийг 20 мянган төгрөгөөр худалдан авах зэрэг заалтууд орсон гэв. 
 
Мөн ноолуурын экспортын талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ- тогтоолын төсөлд ноолууртай холбоотой дөрвөн төсөл орсон. Засгийн газраас гаргасан тогтоолын жишгээр Монголд 10 мянган тонн ноолуур гаргадаг бөгөөд үүний 3000 тонныг дотооддоо харин үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жилд онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авах хүчин байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсч байна. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуур авалтыг хийж эхэлсэн. Нийт 14 аж ахуй гэрээ байгуулж ноолуур худалдан авах ажиллагаа явагдаж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл үүссэн учир Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Холбогдох яам журмаа батлаад та бүхэнд танилцуулна. Ямар ч байсан нэг кг ноолуурыг 20 мянган төгрөгөөр авна. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ гэв. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байна гэдгийг онцоллоо. 

Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо
2020-04-30 12:45:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0