“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын нэгний өдрөөс буюу маргаашнаас Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгож эхэлнэ. Одоогийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2,512,000 болсон бөгөөд үүнээс 2,036,000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Харин данс нээлгэж амжаагүй иргэдийг Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийж байгаа аж. Тус компанийн нэг нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараагдах хэдий ч Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг маргаашнаас олгож эхэлнэ |
|