Баасан, 2024-11-22
Гадаадад байгаа иргэд 1,072 хувьцааны ногдол ашгаа авах боломжтой

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг өнөөдрөөс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгож эхэлнэ. Одоогийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2,512,000 болсон бөгөөд үүнээс 2,036,000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Харин гадаадад амьдардаг иргэдийн хувьд онлайнаар данс нээлгэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, иргэн Та брокерийн компаниудаас сонгон тухайн компанийнхаа сайтаар хандан, данс нээлгэх боломжтой юм. Данс нээлгэсэн брокерийн компанидаа Монголд ашиглагдаж байгаа банкны дансаа өгнө. Хэрэв Монголд ашиглагддаг данс байхгүй бол Монголд ирсэн үедээ авч болно гэсэн үг. Хэрэв эх орондоо аль нэг арилжааны банканд дансгүй бол Голомт банкны SocialPay үйлчилгээгээр данс нээлгэх боломжтой ажээ. 
Мөн нас барсан иргэний хувьцааг үр хүүхэд, гэр бүлийнхэн нь гээд эрх бүхий хүмүүс өвлөж авах эрхтэй юм байна. Гэхдээ өвлөж авах эрх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсон тохиолдолд өвлөх эрх үүсэх аж. Тэр болтол тухайн иргэний ногдол ашиг хуримтлагдаад байж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний хувьцааг хэзээ өвлүүлэн авна тэр үедээ ногдол ашиг авах боломжтой. Хувьцааг өвлөж авахдаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж, холбогдох материалуудыг бүрдүүлнэ. Үүнд, нас барсны гэрчилгээ, нотариатаар баталгаажуулсан өвлөх эрхийн хуулбар гэх мэтчилэн бичиг баримтыг бүрдүүлж хувьцаа болон ногдол ашгийг өвлөх боломжтой.
 
 

Гадаадад байгаа иргэд 1,072 хувьцааны ногдол ашгаа авах боломжтой
2020-05-01 10:12:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0