Баасан, 2024-11-22
1072 хувьцаатай 500 орчим хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө олгодог дансаар нь олгохоор болжээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад бэлэн болсон гэж өнөөдөр /2020.05.04/ мэдэгдлээ. Одоогоор ногдол ашиг тараалгүй хүлээгдэж буй гол шалтгаан бол Тавантолгойн ногдол ашиг хүртэх 2 сая 512 мянган иргэн бий. Дансаа нээлгэсэн 1,6 сая иргэн байна. 425 мянган иргэн нь банкны дансаа мэдүүлсэн. Тэдэнд ногдол ашиг олгоход ямар ч асуудалгүй гэдгийг компанийн зүгээс онцлов. 
Өнөөдрийн байдлаар 1072 хувьцаатай 500 орчим хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө олгодог дансаар нь олгохоор болжээ. Хувьцааны дансаа нээлгээгүй, и-баримт аппликэйшин ашигладаггүй иргэдэд ногдол ашиг тараахад хүндрэл үүсч байгаа аж. Тиймээс хувьцааны данс нээлгэж, тухайн харилцдаг банкны дансаа холбохыг компанийн зүгээс зөвлөв. Харин хувьцааны дансаа нээлгээгүй ч и-баримт аппликэйшнд бүртгэлтэй бол ногдол ашгаа авах боломжийг бүрдүүлэхээр судалж байгаа юм байна. Одоогоор и-баримт аппликэйшн ашигладаг 1.3 сая иргэн байгаа аж. 
Иргэдийн зүгээс 1072 хувьцаагаа зарж болох уу гэдгийг түгээмэл асуудаг бөгөөд одоогоор хувьцааг зарах боломжгүй гэх тайлбарыг тус компаниас өгөв. Иймд цахим орчинд 1072 хувьцааг зарна, авна гэсэн зар мэдээлэлд хууртахгүй байхыг анхаарууллаа. Хуурамч мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Мөн  нас барсан хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй гэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр 70 мянга орчим хувьцаа эзэмшигч нас барсан байна. Харин гадаад дахь Монгол иргэн 1072 хувьцаатай, баталгаажсан данстай бол ногдол ашгаа авахад ямар нэгэн асуудал үүсэхгүй аж. Мөн НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн харилцдаг дансаараа ногдол ашгаа авах боломжтой юм байна. Хэрэв Монголд банкны дансгүй бол ногдол ашиг авах боломжгүй гэнэ.

1072 хувьцаатай 500 орчим хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө олгодог дансаар нь олгохоор болжээ
2020-05-04 15:46:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0