Төрийн гэсэн тодотголтой болгоны удирдлагаар хэн нэг улс төрчийн хүү, дүү, хамаатан, гарын хүн нь томилогддог нь өнөөгийн манай улс төр дэх тогтсон ёс жаяг. Ийм нэгэн удам дамжсан томилгоо Монголбанкинд ч мөн өнөөдөр хийгдэх бололтой. Тодруулбал, төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилохоор болжээ. Г.Дөлгөөн нь 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистраар төгссөн бөгөөд Төрийн банкны гүйцэтгэх захирал түүний хувьд өмнө нь Төв банк, Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т мөн Хөгжлийн банкинд ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин гэдэг ч энэ бол энгийн нэг эдийн засагчаар төгссөн аавын хүүд тэр бүр олдоод байдаггүй боломж.
Харин УИХ-ын гишүүн асан, одоогийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын төрсөн хүү гэдгээрээ өөдөө цойлсон мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нутгийнхаа дарга, эртний журмын анд Н.Ганбямбадаа сонгуулийн өмнө барьж буй “бэлэг” гэж хэлбэл илүү үнэнд дөхнө. Дээр нь Г.Дөлгөөн УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хүн бөгөөд төвбанкны дэд ерөнхийлөгч байхад нь түүний “цэрэг” нь байсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй.
Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайванг томилох гэж байна.
Г.Энхтайвангийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын “цүнх баригч”-дын нэг байсан бөгөөд өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаал горилогчдын дунд ч түүний нэр яригдаж байсан.
Удам дамжсан томилгоо Монголбанкинд ч үргэлжлэх нь |
|