Баасан, 2024-11-22
Хар жагсаалтад орох эсэхийг өнөөдөр шийднэ

Өнөөдөр үдээс хойш Монгол Улс хар жагсаалтанд орох үгүйг шийднэ. 
2017 онд Монгол Улсын талаар хамтарсан үнэлгээний тайлан гаргаж 40 зөвлөмжийн талыг  монголчууд бид биелүүлээгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 2 оос бусад нь хамгийн бага үнэлгээ авсан байдаг. Ялангуяа дээр дурдсан мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх ажилд санхүүгийн бус хүрээний оролцоог хангах тал дээр бид нийцэлтгүй гэсэн хамгийн доод үзүүлэлтийг авсан. Энэ хугацаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо холбогдох бусад байгууллага эрх зүйн орчны шинэчлэл хийх, хэрэгжилтийг хангах тал дээр тодорхой хүчин чармайлт гаргаж ажилласан нь үнэн.  Ялангуяа эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд үндэсний хэмжээнд ажиллах орчин, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны хамрах хүрээ, оролцогч тал зэрэг өмнө дутагдалтай гэж үзсэн эрх зүйн нөхцөл байдлыг сайжруулж чадсан. Үүний үр дүн ч чамлахааргүй.
 Бидний энэх 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг үнэлсэн хамтарсан үнэлгээний тайланг саяхан гаргасан бөгөөд үүнийг ФАТФ-н албан ёсны хуудас дээр мэдээлж байсан. 2017 оны 9 сар болон 2019 оны 10 сарын хамтарсан үнэлгээний тайланд Монгол Улсыг хэрхэн үнэлсэн байдлыг харьцуулан харснаар энэ хугацааны ахиц дэвшлийг харж болох билээ. Магадгүй тухайн байгууллагын зүгээс сүүлийн хоёр жилд хийсэн ажлыг эерэгээр харж байгаа гэж ч дүгнэж болно. Тэгвэл манай улсыг энэхүү жагсаалтад оруулахгүй байх магадлалтай гэж итгэх боломжтой билээ. 
Иймээс бидний хувьд энэ асуудлыг дэвэргэж, улс төржүүлж, хэн нэгнийг буруутан болгохыг хичээхийн оронд хийсэн ажил, гарсан үр дүн, бодит нөхцөл байдлыг үнэнээр харж гарах шийдвэрийг хүлээх нь зүйтэй болов уу. 
 

Хар жагсаалтад орох эсэхийг өнөөдөр шийднэ
2020-05-07 11:28:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0