Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, гүйцэтгэх захиралаар Ө.Гантөрийг томилжээ. Ө.Гантөр нь тус банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү түүнийг дэвшүүлэн томилжээ.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд захирлаар томилсон юм. Тиймээс түүний оронд Ө.Гантөрийг томилох шийдвэрийг гаргажээ. Ө.Гантөр нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, санхүүч мэргэжлээр, Солонгосын KDI school of PPB Korea сургуулийг удирдлагын ухааны магистраар тус тус төгсчээ. Ажлын гараагаа Мобиком ХХК-д нягтлан бодогч, “ММ инвест” банкинд мэрэгжилтэн, Монголбанкны хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Төрийн банкинд дэд захирал, Төрийн банкны Байгууллагын банкны газрын захиралаар тус тус ажиллаж байжээ.
Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Ө.Гантөрийг томиллоо |
|