Даваа, 2024-11-25
Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2017-2019 онд хууль бусаар нийтийн албанаас халагдаж чөлөөлөгдөн шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, нөхөн олговор олгосон байдалд судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна. Тус судалгаагаар төрийн албанаас хууль бусаар халагдаж, буцаан томилогдохоор шүүхийн шийдвэр гарсан нийт 796 албан тушаалтан байгаа аж. Эдгээр албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхөд нийт 4.094.000.000 /дөрвөн тэрбум ерэн дөрвөн сая төгрөг/ төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарчээ. Дээрх төлбөрийн 1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан, улмаар төсөвт зохиомол хүндрэлийг учруулсан гэж үзжээ. Иймээс АТГ-аас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “...гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт асуудлыг шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн байна. 
 

Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
2020-05-12 08:57:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0