Одоогийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн байгаа бөгөөд үүнээс 1.718.296 иргэн хувьцааны дансаа нээлгэжээ. Түүнчлэн эдгээр хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 425.000 нь банкны дансаа мэдүүлж баталгаажуулсан байна. Банкны дансаа холбуулж баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэ. Санхүүжилтийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт ҮЦТХТ-ийн дансанд шилжүүлжээ.
Харин хувьцааны дансаа нээлгэсэн ч банкны дансаа холбож баталгаажуулаагүй болон данс нээлгээгүй иргэдийн хувьд И баримт аппликэйшнаар дамжуулан олгохоор бэлтгэл ажил хангагджээ. Өөрөөр хэлбэл И баримт аппликэйшн дээр бүртгүүлж, банкны дансаа холбосноор тухайн дансаар ногдол ашгаа авах боломжтой гэсэн үг. Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас авах боломжтой.
• www.ett.mn вэб сайт
• “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
• 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
• ЕТТ аппликейшн
• 158989 мессеж дугаар
Хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 425.000 нь банкны дансаа баталгаажуулжээ |
|