Баасан, 2024-11-22
Ажилгүйдлийн даатгалын сангаас 7.5 мянган хүнд 17 тэрбум төгрөг олгожээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрвөн сард 867.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар, зарлага 868.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.5 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 
 Нийгмийн даатгалын сангийн орлого дээрх байдлаар өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 24.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин(ҮОМШӨ)-ий даатгалын сан 2.5 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар буурчээ. Нийгмийн даатгалын сангийн зарлагын өсөлтөд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 101.6 тэрбум төгрөг буюу 17 хувь, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 8.2 тэрбум буюу 19.9 хувиар  өссөн нь голлон нөлөөлжээ. 
Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын сангийн орлого 189.4 тэрбум өмнөх сараас 48 тэрбум төгрөгөөр буюу 20.2 хувь, зарлага 218.5 тэрбум болж 2.4 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар буурчээ. Ажилгүйдлийн даатгалын сангаас энэ оны эхний дөрвөн сард 7.5 мянган хүнд 17 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 527 (7.6%) хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 4.8 (39.0%) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ. 
 

Ажилгүйдлийн даатгалын сангаас 7.5 мянган хүнд 17 тэрбум төгрөг олгожээ
2020-05-12 17:39:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0