Даваа, 2024-11-25
БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2009 оноос хойш буурлаа

АНУ-ын бүхий л салбарт хийж байсан хятадын хөрөнгө оруулалтын үзүүлэлт яг өнөөдрийн байдлаар үлэмж хэмжээгээр буурсан байдалтай байгааг АНУ-ын хэвлэл мэдээллийн сайтууд онцолж эхэллээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан АНУ-ын нийслэлд гаргасан эдийн засгийн салбарын хөрөнгө оруулалтыг бусад салбартай харьцуулсан судалгааны тайлантай танилцжээ. Тэрээр дахиж хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй ААН, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс хятад улсад харамсалтайгаар үлдэхгүй талаар ам нээжээ. Тодорхой дүн дээр жишээ татвал өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалт 5 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд 5.4 тэрбум ам.доллар байжээ. Хувьцаа болон бонд босгохо зэрэг эдийн засгийн чухал салбаруудад БНХАУ дахин хөрөнгө оруулалт хийхгүй байхаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн бол энэ жилийн хувьд халдварт өвчин тархсанаас болж дээрх үнийн дүн огцом буурч 2 тэрбум ам.доллар хүрэхгүй байдалтай байгаа юм байна. Хамгийн сүүлд нэгээс хоёрдугаар сарын хооронд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж түүнээс хойш гацаа байдал руу шилжсэн аж.

Эх сурвалж: https://www.usatoday.com


БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2009 оноос хойш буурлаа
2020-05-13 15:25:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0