Даваа, 2024-11-25
Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтад оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох FATF-ын саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийж байна. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд FATF хурал цахимаар ажлын тайлангаа амжилттай хамгаалсан аж.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа. Ажлын хэсэг үлдсэн гурван даалгавраа өчигдөр хамгаалсан. Үүнтэй холбоотой FATF-ийн нарийн бичгийн дарга нарын газар дүгнэлтээ ирүүлсэн байна. Тус тайланд Монгол Улс гэрийн даалгавраа амжилттай хамгаалсан гэсэн дүгнэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор FATF манай улсад ирж шалгалт хийх ёстой байсан ч Covid-19-тэй холбоотойгоор хойшлогдож байна. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн талаар FITCH мэдээлж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: FATF-ийн  саарал жагсаалтад орж, зургаан үүрэг даалгаврыг 2019 оны аравдугаар сард авч, 2020 оны тавдугаар сар хүртэл долоон сарын хугацаанд нэг баг болж, амжилттай даалгавраа хамгааллаа.  Монгол Улс FATF-ийн өмнө даалгавраа амжилттай биелүүлж, саарал жагсаалтаас гарах нөхцөлөө хангалаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: СЗХ-ны хувьд нийт 40 зөвлөмж өгснөөс зөвлөмж 14 буюу мөнгөн гуйвуулга, зөвлөмж 28 буюу санхүүгийн бус мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдэд хяналт зохицуулалт авах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтийг бид нэгдүгээр сард хамтын ажиллагааны байгууллагадаа ажлаа танилцуулсан. Шууд хэрэгжилтийн 11 зарчмын хүрээнд 4 тодорхой бүлэг дээр даалгавар авч, 6 ажлын хийж гүйцэтгэсэн. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн орчны зохицуулалтгүй байсныг УИХ онцгой ач холбогдол өгч хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн. Мөн үнэт чулуу, металл арилжаа эрхлэгчдийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. СЗХ-нд өнөөдрийн байдлаар 170 үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас 61 нь тусгай зөвшөөрлөө авсан бол 131 үнэт чулуу, металл эрхлэгчид хүсэлтээ өгснөөс хянаад явж байна. Цаашид бүртгээд хяналт тавиад явахаас гадна, тусгайлсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төслийг бэлдчихсэн байна. Ирэх намрын чуулганд хуулийн төслөө өргөн барина. 
Харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг таних гэдэг асуудал байна. Хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Дүнгээ хүлээж аваад баярлах бус, тогтолцоогоо шинэчлэх шаардлага байна. Цаашид FATF шаардлагыг биелүүлж ажиллана. FATF зүгээс газар дээр хяналт шалгалт хийнэ гэвэл бид бэлтгэлтэй байх ёстой.

Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтад оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа
2020-05-29 11:29:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-09 16:49:42
    dracula: nice
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-09 16:47:18
    bataar: goood