Даваа, 2024-11-25
Б.Лхагвасүрэн: Мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэх санал гаргана

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Мөнгөн дэвсгэртийн хэмжээ ихсэх үү. 50, 100 мянгатын дэвсгэрт гаргах уу” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуув.
 
Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Манай мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 20,000 төгрөг. 20 мянгыг ам.долларт шилжүүлэх юм бол 7 ам.доллартай тэнцэнэ. Ингээд харахаар манай мөнгөн тэмдэгтийн номинал бага байгаа . Тиймээс Монголбанкнаас мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэх боломжтой гэж харж байгаа. Энэ талаар тодорхой санал гаргая гэдэг байр суурьтай байгаа” гэлээ. 

Б.Лхагвасүрэн: Мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэх санал гаргана
2020-10-02 11:48:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0