Арилжааны банкнаас авах зээл буурч байгааг салбарынхан мэдээлж буй. Тодруулбал, 2020 оны зургаадугаар сарын байдлаар банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурч 17.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс хувийн байгууллагын зээл 3.0 хувиар буурч 8.2 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 7.6 хувиар буурч 8.7 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм.
Тэгвэл мөн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагын (ББСБ) зээл өмнөх оноос 19.2 хувиар нэмэгдсэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны бэлтгэдэг ББСБ-ын санхүүгийн 2020 оны хоёрдугаар улирлын тайланд дурдсанаар иргэд, харилцагчдын 1.3 их наяд төгрөгтэй тэнцэх зээл ББСБ-д ногдож байгаа юм. Энэ нь банкны салбарын нийт зээлийн 7.6%-тай тэнцэж буй үзүүлэлт юм.
Зээлийн жигнэсэн дундаж хүүний хувьд ББСБ-ынх сарын 2.9 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр буурсан хэдий ч банкны салбартай харьцуулахад 1.5 пунктээр өндөр байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос бэлтгэсэн ББСБ-ын 2020 оны хоёрдугаар улирлын тайланд дурдсан байна.
Үүнээс үзвэл иргэд арилжааны банкнаас авах зээлийн эрэлт буурсан ч эсрэгээрээ өндөр хүүтэй ББСБ-аар үйлчлүүлэх нь ийнхүү нэмэгдсэн байгаа юм.
| Иргэд арилжааны банк бус ББСБ-ыг сонгож байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24