Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр онлайнаар зохион байгуулагджээ. Энэхүү хуралд Монгол Улсад ирж, газар дээрх үнэлгээ хийсэн багийн гишүүд тайлангаа танилцуулсан байна. Үнэлгээний баг Монгол Улсыг үр дүнтэй, идэвх санаачилгатай ажилласан гэж үзээд "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлжээ. "Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцээгүй, бүгд дэмжсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм байна. Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр онлайнаар зохион байгуулагджээ. Энэхүү хуралд Монгол Улсад ирж, газар дээрх үнэлгээ хийсэн багийн гишүүд тайлангаа танилцуулсан байна. Үнэлгээний баг Монгол Улсыг үр дүнтэй, идэвх санаачилгатай ажилласан гэж үзээд "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлжээ. "Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцээгүй, бүгд дэмжсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм байна.
Монгол Улсыг 'Саарал жагсаалт'-аас гаргахыг дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч дэмжжээ |
|