Баасан, 2024-11-22
АНУ-ын Конгресс нэмэлт төсөв баталж магадгүй байгаа нь алтны үнэ буурахад нөлөөлөв

АНУ эдийн засгаа дэмжих нэмэлт төсөв баталж магадгүй байгаа, мөн тус улсад “COVID-19”-ийн шинэ тохиолдол сүүлийн хоёр хоногт эрчимтэй нэмэгдсэнтэй зэрэгцээд алтны үнэ буурлаа.
 
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нэмэлт төсвийг энэ долоо хоногт баталж магадгүй гэж мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч Сенат үүнийг батлах эсэх нь тодорхойгүй байна.
 
Үүнээс гадна "Бондын бодит өгөөж бага зэрэг өссөн нь алтны үнэ буурахад нөлөөлж байна" гэж “ABC Bullion” үзэж байна. "Зарим хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засгийн төлөвийг өөдрөгөөр харж байгаа. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялбал бондын үнэ буурч, өгөөж нь өснө" гэж тус байгууллага таамаглаж буй юм.
 
Даваа гарагийн байдлаар алтны спот үнэ 0.26 хувиар буурч, нэг унц алт 1897.01 ам.доллар болсон байна.
 
Эх сурвалж: Gogo.mn

АНУ-ын Конгресс нэмэлт төсөв баталж магадгүй байгаа нь алтны үнэ буурахад нөлөөлөв
2020-10-27 13:23:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0