Коронавирусний эрсдэл эдийн засаг, нийгэмд өндөр байгаа энэ үед Төв банкнаас хэрэгжүүлж буй макро зохистой бодлого нь макро эдийн засаг, санхүүгийн системийг зөв гольдролд нь оруулахад чухал уу гэсэн асуултад Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбаяр дараах хариултыг өгч байна.
“Макро зохистой бодлого гэж санхүүгийн нийт системийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээг хэлдэг. Гол онцлог нь нэгдүгээрт, шууд нөлөөтэй. Хоёрдугаарт, зохистой түвшин рүү хүргэх буюу эрсдэл хуримтлагдахаас сэргийлдэг тул мөчлөг угтаж авч хэрэгжүүлдэг хэрэгсэл. “макро” гэж байгаа учраас системийн хэмжээг хамарч байна.
Жишээ нь өрхийн сектор дээр зохицуулалт хийж байна. “Зохистой” гэж байгаа учраас тухайн үзүүлэлт өөрөө ямар түвшинд байвал зохистой вэ гэдгийг эдийн засгийн загвар дээр үндэслээд тодорхойлж байгаа. Хүн өрхийн орлогынхоо 80-90 хувийг хэрэглээндээ зарцуулбал, үлдсэн орлого нь боловсрол, эрүүл мэнд, хуримтлалд хүрэхгүй.
Гэтэл үүнийг иргэд өдөр тутмын амьдралдаа тэр бүр анзаарч, мэддэггүй. Тийм учраас өрхийн секторын хувьд нийт орлогынхоо 70 гаруй хувийг өрөө төлөхөд зарцуулж болохгүй. Харин 50 хувийг нь зарцуулаад, үлдсэн хувиа бусад хэрэгцээндээ зарцуулах нь эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн хөгжилд эерэг нөлөөлнө гэдгийг судалгаагаар тогтоосон.
Уг судалгааны дагуу өрхийн өрийн дарамтыг зохистой түвшин рүү хүргэх зорилгоор бодлогын шийдвэр гарсан. Шийдвэрийн үр дүн ч гарч байгаа. Өмнө нь өрхүүд 80-90 хувийг өрөндөө төлдөг байсан бол одоо 50-60 хувь болж буурч зохистой түвшин рүүгээ ойртож байна гэсэн үг. Тэгж байж, санхүүгийн тогтвортой байдал буюу тэнцвэр хангагдана. макро зохистой бодлого нь бусад улс орны хувьд ч бас байдаг л жишиг” гэв.
Эх сурвалж: Zindaa.mn
| Өрхүүд орлогынхоо 50-60 хувийг өрөө төлөхөд зарцуулж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24