Ам.долларын ханш чангарч, технологийн салбарын хувьцаанууд өссөнөөр аюулгүй хөрөнгийн хэрэгслийн эрэлт буураад байна.
Улмаар алтны үнэ гурван өдрийн дотор хоёр дахь удаагаа уналаа. Нөгөө талаас “COVID-19”-ийн халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаа тул Засгийн газрууд болон Төв банкнууд эдийн засгийг дэмжих нэмэлт төсөв батлах шаардлагатай болж байна. Энэ нь алтны үнэд эергээр нөлөөлөх магадлалтай гэж “Commerzbank” үзэж байна.
Лхагва гарагийн арилжаагаар Нью-Йоркийн Таваарын биржид алтны спот үнэ 0.7 буурч, унц нь 1864.71 ам.доллар болжээ.
Эх сурвалж: gogo.mn
Ам.долларын ханш чангарч, технологийн салбарын хувьцаанууд өссөнөөр алтны үнэ уналаа |
|