Бямба, 2024-11-23
Л.Энх-Амгалан: Талх авах уу, амны хаалт авах уу гэсэн иргэд их байна, тэдэнд амны хаалт тараах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр эмзэг бүлгийн иргэдэд амны хаалт тараах нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.
 
Өнөөдөр Шадар сайд Я.Содбаатар УИХ-ын гишүүдэд коронавирусийн цар тахлын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдрийн нөхцөлд хамгаалалт чухал гэдгийг онцолсон юм.
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Одоо вакцин маш чухал болоод байна. Бид Дэлхийн банкны мөнгийг хүлээгээд сууж болохгүй. ЭМДС-ийн 500 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байна гэж байна лээ. Бид энэ мөнгийг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулах ёстой. Үүнийг вакцинд зарцуулах боломж байна. Ард иргэдээ цар тахлаас хамгаалж байгаа үйл ажиллагаа нь маш сайн байгаа улсууд байна. ДЭМБ амны хаалтаа сайн зүү, зайгаа барь, гараа ариутга, голомт гарвал шуурхай ажилла гэж байна. Амны хаалтаа авч чадахгүй хүмүүс их байна. Талхаа авах уу амны хаалт авах уу гэсэн иргэд маш их байна. Тэгэхээр эмзэг бүлгийн иргэдэд амны хаалт тараах хэрэгтэй. Эдийн засгийг дэмжих асуудал чухал байна. Өдрийн орлогоороо амьдардаг 150-180 мянган иргэн эрсдэлтэй байна. Эдгээр хүмүүст хөтөлбөрт хэрэгжүүлэх шаардлагатай. Бид тахлын үеийн төсвийн, мөнгөний бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна” гэсэн юм.
 
Үүний хариуд Шадар сайд эмзэг бүлгийн, орлого багатай иргэдэд хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг нэмэгдүүлсэн дүнгээр олгож байгаа бөгөөд хүнсний талоны үнийн дүнг нэмэгдүүлэн олгож байна гэдгийг хэлсэн юм.
 
Харин вакцин авах санхүүжилт чухал биш КОВАКС хөтөлбөрт хамрагдаж, хурдан хугацаанд вакцин авахын тулд Дэлхийн банкнаас тусламж хүссэн болохыг Сангийн сайд хэлэв.

Л.Энх-Амгалан: Талх авах уу, амны хаалт авах уу гэсэн иргэд их байна, тэдэнд амны хаалт тараах хэрэгтэй
2020-11-19 11:41:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0