Мягмар, 2024-11-26
Зэсийн үнийн хэтийн төлөвийн талаар судлаачид өөр өөр байр суурьтай байна

Мэргэжилтэн мэдээлж байна
 
Зэсийн үнийн хэтийн төлөвийн талаар судлаачид өөр өөр байр суурьтай байна
 
Энэ оны 07 дугаар сарын эхний 20хоногт зэсийн үнэ6016.5-6545 ам доллар тонны хооронд хэлбэлзэж дунджаар 6283.61ам доллар тонн байна. Жил бүрийн 07дугаар сард амралтын улирал эхэлж, зэсийн эрэлт сулрах хандлагатай байдаг бол энэ жилийн тухайд нийлүүлэлтийн хүндрэлүүд гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан зэсхэрэглэгчдийн худалдан авалт сайжирчээ. Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чили, Перу улсад халдварт өвчний тархалт нэмэгдэж, зарим уурхай хүчин чадлаа бууруулсан бөгөөд Чилийн  хэд хэдэн  уурхайд хөдөлмөрийн гэрээний маргаанаас үүдсэн ажил хаялт гарах магадлалтай байгаатул нийлүүлэлт хүндэрч болзошгүй хэмээн хэрэглэгчид үзэж байна. Мөн 07 дугаар сарын 13-ны өдөр 6545 ам.доллар тонн болж өссөн зэсийн үнэ 07 дугаар сарын 16-ны байдлаар 6385 ам.доллар тонн болж буурсан нь АНУ болон Хятадын  улс төрийн харилцаа Хонг Конгын асуудлаас шалтгаалан сайнгүй болсон, мөн АНУ-д  халдварт өвчний тархалт нэмэгдэж хөл хориог чангатгасан, Хятадын  хувьцааны зах зээл 5 хувиар буурсан зэрэг мэдээлэлтэй холбоотой байлаа.
 
Зэсийн үнийн хэтийн төлөвийн талаар судлаачид өөр өөр байр суурьтай байгаа ч зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд 2020 оны зэсийн үнийн хэтийн төлөвийн талаар тодорхой дүгнэлт гаргахад харьцангуй эрт байна. Ялангуяа зэс болон бусад таваарын үнийн өөрчлөлт хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж буй мэдээнээс ихээхэн хамааралтай байгаа учир үнийн хэтийн төлөвийг тодорхойлоход хүндрэлтэй байгаа юм. Зарим судлаачид зэсийн үнийн өнөөгийн өсөлтийг түр зуурынх байх магадлалтай хэмээн үзэж байна. Тухайлбал, зах зээл судлаач Robin Bhar “Зэсийн үнэ өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалтай харьцуулахад хэт хөөрөгдөлтэй байгаа учир ойрын хугацаанд 6000 ам.доллар болж буурна” хэмээн мэдэгдлээ. Харин судлаач  Benedikt  Sobotka “Зэсийн уул уурхайн салбарт нийлүүлэлтийн хүндрэлүүд гарч, зэсийн уул уурхайн төслүүдийн хэрэгжилт удааширч байгаа учир зэсийн зах зээл хомсдолд шилжиж, үнэ өснө” гэж мэдээллээ. Тэрээр зэсийн үнэ ойрын 3 сард 6000 ам.доллар орчимд хэлбэлзэх боловч 2021 онд 7000 ам.доллар хүрч өснө гэж “Fast Markets”судалгааны байгууллагад өгсөн ярилцлагадаа дурьдлаа.
 
Бэлтгэсэн: Экспорт, борлуулалтын хэлтсийн
Экспорт хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхцэцэг
 

Зэсийн үнийн хэтийн төлөвийн талаар судлаачид өөр өөр байр суурьтай байна
2020-07-24 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0