Бямба, 2024-11-23
УОК хандивын мөнгөн хөрөнгөөс 3 тэрбум 316 сая төгрөгийг зарцуулаад байна

Коронавирусний эрсдэлээс иргэдийнхээ эрүүл мэндийг  хамгаалах арга хэмжээг хамгийн түрүүлж авсан дэлхийн таван орны нэг нь Монгол Улс болж байсныг эхлээд сануулъя.
 
Коронавирусний анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн 2020 оны гуравдугаар сараас хойш Монгол Улс цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимтэй авч, ажиллаж эхэлсэн. Улмаар цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сар барьж чадсаны эсэст мөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад коронавирусний анхны дотоодын халдвар бүртгэгдсэн. Өдгөө халдвар эрчимжиж, өчигдрийн /2021.02.06/ байдлаар Улсын хэмжээнд коронавирусний 1989 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 1449 хүн нь эдгэрчээ.
 
Тэгвэл цар тахалтай тэмцэх нөр их ажилд дэм болж ард иргэд, аж ахуйн нэгжээс Улсын Онцгой комист мөнгөн болон эд материалын хандивыг өгсөөр байгаа.
 
Тодруулбал, 319 аж ахуйн нэгж байгууллага, 260 иргэнээс 3 тэрбум 925 сая 632 мянга 517 төгрөгийг /3.925.632.517/  Улсын Онцгой комисст хандивласан бол 152 аж ахуйн нэгж, 10 иргэнээс 4 тэрбум 884 сая 133 мянга 898 төгрөгийн  /4.884.133.898/  үнэ бүхий  эд материалыг хандивлажээ. Хандивын нийт дүн нь 8 тэрбум 809 сая 766 мянга 415 төгрөг болж байна.
 
2021 оны хоёрдугаар сарын 03-ны байдлаар хандивын мөнгөн хөрөнгөөс 3 тэрбум 316 сая 712 мянга 779 төгрөгийг  зарцуулж, 608 сая 919 мянга 738 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин хандивын бараа материалаас 3 тэрбум 377 сая гаруйг нь зарцуулж, үлдэгдэл 507 сая 124 мянга 869 төгрөгийн үнэ бүхий бараа материал байна.
 
 
ХАНДИВЫН МӨНГӨН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ
 

УОК хандивын мөнгөн хөрөнгөөс 3 тэрбум 316 сая төгрөгийг зарцуулаад байна
2021-02-07 11:50:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0