Бямба, 2024-11-23
"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгоно

Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгож байхаар УИХ-аас хуульчилсан. Энэ жил Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 12-нд тохионо. 
 
Үүнтэй холбогдуулан "Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгож эхэлнэ. Ингэхдээ насны хишгийн нэрийн дансыг тэтгэврийн данстай нь холбосон байна. Ингэснээр иргэд банкин дээр очиж дугаарлах шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авах боломжтой аж. Хэрэв картгүй бол өөрт ойр аль ч банкны салбараас "Насны хишиг"-ийн мөнгөө авах боломжтой юм байна.
 
"Насны хишиг", "Эхийн алдар одон"-гийн мөнгийг энэ сард шинэ үйлчилгээгээр олгож буй. Тиймээс гурван удаа буюу хоёрдугаар сарын 9, 17, 25-ны өдрүүдэд тус тус гүйлгээ хийгдэх юм байна. 
 
Тодруулбал, хоёрдугаар сарын 9-нд бүх гүйлгээ хийгдэх хэдий ч ямар нэгэн байдлаар данс, регистрийн дугаар нь зөрсөн бол гүйлгээ буцаж ирдэг учраас тухайн хүнтэй нь холбогдож, алдаа гарсан бол дахин баталгаажуулаад, хоёрдугаар сарын 17, 25-ны өдрүүдэд залруулж гүйлгээ хийнэ гэсэн үг. Хоёрдугаар сарын 9-ний өдөр буцсан гүйлгээ гарвал 17-нд залруулах бөгөөд 17-ны өдөр буцсан гүйлгээ гарвал дахиад 25-ны өдрүүдэд залруулаад нөхөн олгох юм байна. 
 
Насны хишгийн хэмжээ:
 
65-69 настай ахмад настанд 50000 төгрөг;
70-79 настай ахмад настанд 80000 төгрөг;
80-89 настай ахмад настанд 150000 төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250000 төгрөг тус тус олгох юм.

"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгоно
2021-02-08 11:35:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0