Бямба, 2024-11-23
Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 200 тэрбумын зээл олгоно

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд"-ын цогт төлөвлөгөөнд тусгаснаар хаврын ноолуурын бэлтгэлд зориулж, ноолуур боловсруулах аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, тус зээлийг удахгүй олгож эхлэх юм байна. Монгол Улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж экспортолдог. Энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол хийжээ. 
 
Ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн 150-200 жижиг цех үйл ажиллагаа явуулж, угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Хятад, Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолдог.
Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг.
 

Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 200 тэрбумын зээл олгоно
2021-04-14 15:00:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0