Бямба, 2024-11-23
Эрдэнэт үйлдвэр улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна

Орхон аймгийн нутаг дэвсгэрт гарсан Коронавируст халдварын зарим тохиолдлуудын эх үүсвэр нь тодорхойгүй, цаашид хүн амын дунд халдвар эрчимтэй тархах эрсдэлтэй байгаа тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/164 тоот тушаал гарч, үйлдвэрийн газрын хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийт бүтцийн нэгжийн удирдлага, Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн дарга нарт даалгалаа. 

      Үйлдвэрийн газрын Ерөнхий захиргаа болон үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүд ажилтнуудыг хамгийн багаар тооцож, боломжит хэмжээгээр, ээлжийн горимоор биечлэн ажиллуулах, Гамшгаас хамгаалах штаб, Шуурхай штаб, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, гэрээт Цагдаагийн хэлтэс, гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар зэрэг бүтцийн нэгж, байгууллагуудыг ажлын горимд үргэлжлүүлэн ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болголоо.

      Үйлдвэрийн газрын Нийгмийн цехүүдийн хөдөлмөр зохион байгуулалт, 0-12 насны хүүхэдтэй ажилтнуудын болон цахим хэлбэрээр зайнаас ажиллах боломжтой ажилтнуудын хөдөлмөр зохицуулалтын хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал сунгаж, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хөдөлмөр зохицуулалтын асуудлыг шийдвэрлэхийг, нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг чанд мөрдүүлж, ажлын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийг холбогдох журмыг баримтлан тогтмол хийж гүйцэтгэхийг тус тус үүрэг болгосон байна.

Мөн уг тушаалаар, Тусгаарлах байр, гэрийн тусгаарлалтад байгаа ажилтнуудад цалинтай чөлөө олгох, тусгаарлалтын үйл явцад хяналт тавьж ажиллахыг, ээлжээр ажиллах горимд шилжин, цахим хэлбэрээр зайнаас ажиллаж байгаа ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэлийг үндэслэн ажилласнаар тооцон, цалин хөлсийг олгох тухай шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэхээр болжээ.

Ч.Бадрал
Фото: Б.Баттөгс


Эрдэнэт үйлдвэр улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна
2021-04-08 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0