Гурав хоногийн өмнө “АИ-92” авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр өнгөрсөн онд 1.4 сая тонн газрын импортоор орж иржээ. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 689 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн манай улс импортолсон байна. Тэгвэл дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр байгаа учраас манай улсад шатахууны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй боллоо гэсэн тайлбарын Ашигт малтмал, газрын тосны газраас өгч байна. Тодруулбал АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын хувьд шатахууны жижиглэнгийн үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг. Шатахуун импортлогч компаниудтай хамтран өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн. Өнгөрсөн оны гуравдугаар сараас импортын шатахууны үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч улсын хэмжээнд АИ-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш, Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьж ирсэн. Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв төр засгаас шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг. Засгийн газраас зүгээс одоогийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. Цаашид яах талаар хэд хэдэн хувилбарыг яам, агентлагийн зүгээс судалж байна. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнийг харж байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ. Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензинийг литр тутамдаа 2000 орчим төгрөгөөр худалдан авч 1750 төгрөгөөр хэрэглэгч нарт зарж байна” гэсэн тайлбарыг өглөө.
Түүнчлэн газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа ба олон улсын шинжээчдийн байгууллагаас “Goldman Sachs” энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэж таамагласан талаар мэдээлсэн юм. Хэрэв ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, ираны хориг арга хэмжээ цуцлагдаж, газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол шатахууны үнэ манайд буурах боломжтой гэнэ. Энэ салбарын зах зээл тодорхойгүй хэвээр байгаа тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш. 2020 оны хямралаас өндийж байгаа зэх зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшнээс доогуур байна гэж ОПЕК үзэж байгааг тэрбээр нэмж хэллээ.
2021 нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол өсөлттэй явж ирсэн. Тухайлбал өнөөдрийн байдлаар,ОХУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 1950 төгрөг, БНХАУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 2887 төгрөг байна. Он гарснаас хойш БНХАУ-д зах зээлд нь 12 удаагийн үнийн өсөлт явагдсан гэсэн гадаад зах зээлийн мэдээ байна. Манай улс энэ оны зургаадугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байгааг хэллээ. Тодруулбал, 80 автобензин 58 хоног, АИ-92 автобензин 31 хоног, дизелийн түлш 31 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байгаа юм байна.
АИ-92 шатахууны үнийг хүчээр барих боломжгүй болсон |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27