Статистикийн үндэсний хорооноос 2021 оны наймдугаар сарын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн мэдээг танилцууллаа.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2021 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 6.8 нэгж, өмнөх сараас 1.5 нэгж хувиар тус тус нэмэгдсэн байна. Ийнхүү инфляц 2019 оны наймдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн нь цар тахлын үеийн хамгийн муу үзүүлэлт боллоо.
Харин нийслэлийн хэмжээнд инфляц 9.1 хувь байна. Тэгвэл инфляц орон нутагт Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 12.9 хувь, Баян-Өлгийд 11.4 хувь, Дархан-Уулд 10 хувь байна. Эсрэгээрээ Хөвсгөлд инфляц хамгийн бага буюу 5.5 хувь, Дорнод 6.2 хувь, Говьсүмбэр 6.3 хувьд хүрчээ.
Инфляц 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, тээвэрийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Тодруулбал, нийт өсөлтийн 41.6 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт, 23.6 хувь нь тээврийн үнийн өсөлтөөс хамаарчээ. Мөн орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.4 хувиар өсчээ.
Өмнөх сард инфляц 7.4 хувь байв. Хэдий өмнөх сартай харьцуулахад хүнсний өргөн хэрэглээний бараа бүлгийн дүнгээр 2.2 хувиар буурсан ч бусад салбарын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тухайбал, тээврийн үнэ 2.7 хувиар өсөхөд Замын-Үүд боомт дээр үүссэн ачаалал болон шатахууны үнийн өсөлт эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлжээ гэж дүгнэж болохоор байгаа юм.
Мөн инфляц дахь импортын барааны үнийн өсөлтийн оролцоо 2021 оны наймдугаар сард 4.4 нэгж буюу 49.4 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3.9 нэгж буюу 25.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Үүнээс 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байна.
| Инфляц 8.9 хувь болж, цар тахлын үеийн хамгийн өндөр түвшинд хүрлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24