Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон тус яамны газрын дарга нар мэдээлэл өглөө.
Төмөр замын үйл ажиллагааны талаар ЗТХЯ-ны Төмөр замын тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Артур “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийн сараалж угсрах ажил гол болон өртөө зөрлөгийн замын дэлгэмэл уртаар нийт 463.414 км-ээс 452.635 км буюу 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьснаар Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, зүүн бүсэд томоохон эдийн засгийн төв, зангилаа бий болж 2,000 орчим шууд ажлын байр шинээр бий болгох, Монголын зүүн бүсийн уул уурхайн компаниуд хямд зардлаар дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг бий болгох, орон нутгийн дэд бүтэц хөгжих боломж үүсгэх боломж бүрдэх юм.
Энэ чиглэлийн төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад бүрэн оруулна.
Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 312.89 км /дээд бүтэц/ урт төмөр замын барилга, угсралтын ажлын явц 79.2%-ийн гүйцэтгэлийн түвшинд байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолж Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ. Монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болж буурч, авто замаар тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурах юм. Уг замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
“Богдхан төмөр зам” төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм.
Энэхүү төмөр зам баригдсанаар:
"Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьснаар 2,000 орчим шууд ажлын байр шинээр бий болгоно" |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27