Монгол Улс өнгөрөгч есдүгээр сард нэг сая орчим тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь нүүрсний экспорт өмнөх сартай харьцуулахад 3.9 хувь, өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 78.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин манай улс 2021 оны эхний есөн сарын байдлаар ердөө 12 сая гаруй тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын биет хэмжээ 39.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Монгол жолооч нараас дахин “COVID-19”-ийн эерэг тохиолдол илэрч БНХАУ-ын тал өнгөрөгч сарын эхээр Сэхэ болон Мандал боомтын үйл ажиллагааг хааж, Ганцмод боомтыг хязгаарласан нь нүүрсний экспорт ийнхүү огцом буурахад нөлөөлжээ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор жирийн үед өдөрт дунджаар мянга орчим ачааны машин нэвтэрдэг.
Тэгвэл өнгөрөгч сарын эхээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар ердөө 100 орчим нүүрс ачсан ачааны машин гарч байв. Харин есдүгээр сарын сүүлээр энэ тоо 200 орчим болж нэмэгдсэн.
Гэвч “SXCoal”-ын мэдээлснээр Хятадын үндэсний баярын амралтаар Ганцмод боомт гурав хоног хааж, аравдугаар сарын 4-нд тээвэр хийгдэж эхэлснээс хойш Монголын талаас өдөрт дунджаар 200 гаруй нүүрс ачсан ачааны машин гарсан хэвээр байгаа аж.
Мөн даваа гаригийн байдлаар Ганцмод боомт дээрх Монголын түүхий коксжих нүүрсний ханш тонн тутамд 3000-3050 юань болж буураад байна. Хятадын импортын зах зээл дээрх Монголын коксжих нүүрсний ханш зөвхөн өнгөрөгч сард 850 юаниар өсөж, есдүгээр сарын 30-ны байдлаар тонн тутамд 3640 юань хүрч байв. Энэ нь Монголын коксжих нүүрсний хувьд 2017 оны гуравдугаар сараас хойших рекорд ханш байсан юм. Үндсэндээ Ганцмод боомт дээрх Монголын түүхий коксжих нүүрсний ханш 10 өдрийн дотор 16.2 хувиар огцом унасан байна.
Эх сурвалж: SXCoal, S&P Global, Mysteel
| Хятадын зах зээлд Монголын коксжих нүүрсний ханш огцом унажээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24