Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны эхний есөн сарын байдлаар танилцууллаа. Онцлох статистик мэдээллийг танилцуулж байна.
Инфляц
Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын инфляцийн түвшин 9.6 хувьтай гарлаа. Инфляц өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөхөд хүнсний бүлгийн барааны үнэ 15.4 хувь, тээвэр 17.3 хувь, орон сууц 7.1 хувь, эм тарианы бүлгийн үнэ 6.7 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна. Том дүнгээрээ импортын барааны үнэ 46.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэл
2021 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт тэнцэл 190.2 тэрбумын алдагдалтай, харин тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11,1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 52.2 хувиар, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9,7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 44.2 хувиар өссөн байна.
Татвар
Татварын нийт орлого энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөгөөр өссөн байна. Татварын орлогыг төрлөөр авч үзвэл:
-Орлогын албан татвар 1.2 их наяд төгрөг
-Нэмэгдсэн өртгийн албан татвар 462.4 тэрбум төгрөг
-Нийгмийн даатгалын орлого 305.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Мөнгө, зээл
Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний есөн сарын эцэст 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4,6 их наяд буюу 20,4 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд төгрөгийн хадгаламж 3,5 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Аж ахуйн нэгж байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны есдүгээр сарын эцэст 20,2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2,9 их наяд төгрөг буюу 16,5 хувиар өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 84,9 хувийг хэвийн зээл 5,3 хувийг хугацаа хэтэрсэн зээл 9,8 хувийг чанаргүй зээл эзэлж байна.
| ҮСХ: Инфляц 9.6 хувьд хүрлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24