Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, анхны хэлэлцүүлгүүдийг хийж байна. Төсвийн төсөлд дурдсанаар 2022 оны төсвийн алдагдлыг 2.3 их наяд байхаар тооцжээ.
Тэгвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвийн алдагдал 8.8 их наяд хүрснийг эдийн засагчид хэлж байна. Эдийн засагч Н.Энхбаяр энэ талаар "Үүнийг 2017, 2018 оны жишгээр харвал бүтэн нэг жилийн төсөв. Хоёрхон жилд ийм хэмжээний төсвийг илүү зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дотор гурван жилийн төсвийг зарцуулсан гэсэн үг. Энэ нь боломжоосоо давсан хэт үрэлгэн байгаагийн илрэл. Төсвийн бүх шатанд, цаашлаад айл өрхөд нь ийм байна. Хүн болгон шахуу өр зээл тавьж байгаад хамгийн сүүлд гарсан гар утас, үнэтэй автомашин хэрэглэж байна. Энэ үрэлгэн байдлыг хязгаарласан бодлого хэрэгтэй" гэсэн юм.
Мөн төсвийн алдагдлын талаар Бизнесийн ухааны доктор, эдийн засагч Б.Лхагважав "Манай үе, үеийн Сангийн сайд нар ийм заль хэрэглэж, үрэлгэн зардалтай, өндөр алдагдалтай төсөв баталж байгаа. “Ковид-19” цар тахал хэдэн ч жил үргэлжилж магадгүй нөхцөлд байдалд байна. Энэ талаас нь харвал бид цар тахалтай зэрэгцэж амьдрах нэгдсэн төсөв батлах ёстой. Гэтэл дахиад л өндөр алдагдалтай, сонгуулийн төсөв шиг юм оруулаад ирлээ. Өмнөх хоёр жилийн төсвийн алдагдал 8.8 их наяд төгрөгт хүрсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ алдаанаас огт сургамж авахгүй байна" гэжээ.
Төсөвт үрэлгэн хандаж, үр ашигтай байлгаж чадахгүй алдагдал үйлдвэрлэх нь эдийн засагтаа дарамт болох, өрийн дарамтыг нэмэгдүүлэх, валютын ханшийг өсгөх, төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэх эрсдэлтэй.
| Хоёр жилийн төсвийн алдагдал 8.8 их наяд төгрөгт хүрэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24