Манай улс энэ оны эхний арван сард дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортолсон.
Импортоор нийт 5.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2020 оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буюу 27.2 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Нийлүүлэгдсэн барааны эзлэх хувиас харвал хамгийн их буюу 96 хувийг нь валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Харин хамгийн багыг буюу 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байгаа аж.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд
Мөн тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилбал АНУ-д 27.9 хувь БНХАУ-д 32.8 хувь тус тус ногдож буй аж.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 86.7 сая ам.долларын барааг дараах улсуудад нийлүүлжээ.
Барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл,
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсэн. Уг зээлийн дийлэнх буюу 33.4 хувийг Францаас олгосон байгаа юм.
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, улаан буудай, жимс, самар, тахиа, гахайны мах, өөх, элсэн чихрийн импорт өнгөрсөн оны мөн үеэс өсжээ. Харин хүнсний ногоо, цагаан будаа, улаан буудайн гурил, ургамлын тосны импорт буурсан байна.
Түүнчлэн коронавируст халдварын эсрэг зарим барааны импортын тоо хэмжээнээс харвал 20,908.8 мянган ширхгийг энэ оны эхний арван сард импортолжээ.
Нэмж мэдээлэхэд нийт 85.9 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн юм.
| Импортоор нийлүүлэгдсэн барааны 96%-ийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна |
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02
Алга болсон хүүгийн үеэл эгч С.Бямбасүрэн: Одоо бид нэгнийхээ буруу зөвийг шүүж байх цаг биш
2025-09-22 15:39:56
Хэн нэгнийг “дүүжлэх” гэж хүлээдэг талбар…
2025-09-22 15:33:51
МАН-ын даргын “сунгаа” долоо хоногоор сунгагдлаа
2025-09-22 15:28:53