Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өчигдөр /2021.08.25/ шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзаж, Засгийн газраас уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.
Уул уурхайн салбарт хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад, яамны зүгээс геологи хайгуулын судалгааны ажилд хөрөнгө оруулагчдыг татах, лиценз олголтыг боловсронгуй болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж байгааг онцолсон юм. Уулзалтын үеэр Бүгд найрамдах Казахстан Улс, Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Элчин сайд нар үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр болон сэргээгдэх эрчим хүч, нүүрсний хэрэглээ, лиценз олголт, уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбоотой асуулт асууж хариулт авлаа.
Уул уурхайн салбарын шинэчлэлийн талаар танилцууллаа |
|