Бямба, 2024-11-23
ЗАМЫН-ҮҮД ТӨМӨР ЗАМЫН БООМТООР ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ СЭРГЭВ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын бүс нутгийг ногоон бүс болгох чиглэлийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, Замын-Үүд авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тусгаарлалтын дэглэмээр эхлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж буй талаар дипломат шугамаар хятадын талд тухай бүр мэдээлэл хүргүүлж ажилласны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Эрээн төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатай сэргээх” тухай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 90 тоот мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдлийн дагуу тээвэрлэлт эхэлж 26-27-нд шилжих шөнө Эрээн өртөө рүү 57 вагон Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал, 64 вагон төмрийн хүдэр гаргаад байна. Түүнчлэн Эрээн авто замын боомтоор чингэлэгтэй нүүрс импортлох болсон талаар хятадын талаас албан ёсоор мэдэгдэв.


ЗАМЫН-ҮҮД ТӨМӨР ЗАМЫН БООМТООР ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ СЭРГЭВ
2022-01-28 10:15:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0