Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2022 оны 1 дүгээр улирлын ээлжит бус хурал энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Тус хуралдаанаар “Орос, Украины цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”-ний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүд”-ийн талаар Монгол банкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар тус тус танилцуулав.
Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох мэдээллүүдийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэлтэй уялдуулан макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд холбогдох бодлого, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахаар тогтов.
Эх сурвалж: Монгол Банк
| Орос, Украины цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар танилцуулав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24