Монголбанк 2022 оны 3 дугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.4 тн үнэт металл худалдан аваад байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 533.2 кг-аар өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 12.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 48.8 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 3 дугаар сард 181,018 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.
График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2022 оны 3 дугаар сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)
Монголбанк 985.6 кг үнэт металл худалдан авав |
2025-10-01 11:00:20
2025-10-01 10:59:24
2025-10-01 10:56:54
2025-09-24 12:06:06
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
2025-09-23 08:43:02
2025-09-22 15:39:56
2025-09-22 15:33:51
2025-09-22 15:28:53