Шадар Сайдаас үүрэг өгсний дагуу Сангийн яам ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох, 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох боломжийг судалж байна.
Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 4-нд арилжааны банкуудын захирлуудыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тэрээр ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж, ажлын хэсгийг Сангийн дэд сайд М.Мөнгөнчимэг ахалж байна.
Өнгөрсөн сард нийт 693 иргэн 75 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авах өргөдлөө өгчээ. Гэвч банкуудад урт дараалал үүсэж, өмнөх зээл хүссэн өргөдлийг шийдвэрлэсний дараа иргэдэд зээл олгож байна.
Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг цар тахлын тухай хуультай уялдуулан хойшлуулсан. Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан юм.
Энэ нь дараагийн зээлүүдийг санхүүжүүлэхэд хүндрэл учруулж байна. Учир нь өмнөх зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлүүдийг санхүүжүүлдэг юм.
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжийг судалж байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27