Дуу бичлэгийн студи ажиллуулдаг найз дээрээ саяхан очлоо. 20 гаруй жил дуучдын дуулсан дууг бичиж, клип хийсэн. Олон хүнийг “од” болгожээ. Урлагийн салбарын ихэнх нь тэр дуу бичлэгийн студийг мэднэ. Сүүлийн үед тус студиэр нийтийн дуучид үйлчлүүлэх болжээ.
Сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулчихсан юм байна. Яадгаа алдсан солгой хоолойтой биш л бол ямар ч хүн дуу бичлэгийн студид дуугаа бичүүлэх боломжтой гэнэ. Хоолойн цар, нугалаа гээд л бүх зүйлийг нь компьютерийн программаар янзлаад “Энэ хүн дуулсан нь үнэн юм уу” гэтэл нь засчихдаг байна. Мөн хөгжмийн найруулга энэ тэрийг нь өндөр түвшинд хийгээд өгчихдөг гэж байгаа. Бусад дуу бичлэгийн студиэс хэд дахин өндөр үнэ хэлсэн ч мөнгөө бариад л хүрээд ирдэг гэнэ.
Ингээд манай шинэ залуу одод хэдэн дуу бичүүлж аваад л явдаг байна. Их хэмжээний мөнгө гаргаж, нөгөө дуундаа клип хийлгээд фм, зурагтаар өдөр шөнөгүй “нүдчихнэ”. "Мэргэжлийн бус хэн ч тэр дууг сонсоод үнэн гоё хоолойтой дуучин байна" гэж боддог аж. Ингээд л Монголын нийтийн дууны “од” болдог гэнэ. Тэгсэн мөртлөө нөгөө дуучид олны өмнө гарч огт дуулдаггүй юм байна. Яг өөрийнхөө ориг хоолойгоор дуулахаар хүн сонсоод суух ямар ч боломж байдаггүй, айлын найранд дуулдаг өвөө, эмээ нараас ч хэд дахин дор хоолойгоор дуулдаг гэсэн. Үүнийгээ ч "хоолой хийлгэдэг" хэд маань сайн мэддэг гэнэ лээ. Олны өмнө огт гарч дуулдаггүй ч үзэгч, сонсогчдын таашаалд нийцсэн "од" дуучин Монголоор нэг болсон цаад шалтгаан ийм аж.
| ОЛНЫ ӨМНӨ ГАРЧ ОГТ ДУУЛЖ ҮЗЭЭГҮЙ НИЙТИЙН ДУУЧИН |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24