Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.08-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 106.84-123.68 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.
Европын холбооны ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээ нь газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдалд нөлөөлж байна.
Мөн ОПЕК-ийн газрын тосны нөөц буурч байгаа нь тус байгууллага өмнөх үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж чадахгүй байгаагаас газрын тосны үнэд нэмэлт дарамт учруулж байгаа юм.
Газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт унасан ч өсөлт аажим үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байж магадгүй ба “IG Client Sentiment Index”-ийн мэдээлснээр газрын тосны үнэ ойрын хугацаанд өсөж, буурах холимог хандлагатай байна гэжээ.
Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлж, Монгол Улсын Засгийн газар АИ-92 авто бензиний гаалийн татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал ТЭГЛЭХ шийдвэр гаргасан бөгөөд Онцгой албан татварыг 2018 оноос тэглэсэн нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй.
Мөн уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” компани хоорондын хэлцлийн үр дүнд манай улс АИ-92 авто бензинийг тонн тутамд 1,110 ам.доллароос хямдруулж 840 ам.доллароор худалдан авч, импортолж байна.
Ингэснээр энэ оны 4-6 дугаар сард монголчууд зах зээлийн үнээс 1,000 орчим төгрөгөөр доогуур үнээр буюу нэг литр АИ-92 авто бензинийг 2,390 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байна.
Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com; www.oilprice.com; www.eia.gov.mn
| 4-6 дугаар сард монголчууд АИ-92 шатахууныг зах зээлийн үнээс 1,000 орчим төгрөгөөр доогуур үнээр худалдан авч хэрэглэж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24