Системийн нөлөө бүхий, томоохон банкууд сүүлийн хоёр сард зээл олголтоо хумисан. Банкууд цахимаар болон интернет банкаар хүсэлт илгээсэн нөхцөлд цалингийн, тэтгэврийн, хадгаламж барьцаалсан зээлийг хэвийн олгож байна. Мөн Голомт банк бүх төрлийн зээлийг хэвийн олгож байна гэсэн бол ХААН банк дараах зээлүүдийг хэвийн олгож байгаа гэв. • Ипотекийн зээл (Төв банкны санхүүжилтээр) • Онлайн цалингийн зээл • Хадгаламж барьцаалсан зээл • Тэтгэврийн зээл • Малчны зээл • BS үнэлгээтэйгээр шийдвэрлэгдэх бизнесийн зээл /Шинэ харилцагч бусад банкны харилцагчийг татахгүй/ • BS үнэлгээтэйгээр шийдвэрлэх хэрэглээний зээл • "Оюутолгой"-н ханган нийлүүлэгчдэд зориулсан, авлага барьцаалсан зээл • Бизнес дэмжих зээлийн шугам /Посын орлого барьцаалсан зээл/
Арилжааны банкууд ногоон зээл (олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилттэй), Засгийн газраас эх үүсвэрийг нь шийдсэн ипотекийн зээлийг хэвийн олгож байна.
ОХУ-Украины хямрал, ам.долларын үнийн өсөлтийн улмаас эрсдэлийг хянахын тулд томоохон арилжааны банкууд энэ сарыг дуустал бизнесийн зээл гаргахгүй.
Энэ талаар Төв банкнаас тодруулахад “Банкуудын зээл олгох, эсэх нь тухайн банкны дотоод үйл ажиллагаанд хамаарах асуудал. Монголбанкнаас зээл олго, зээлээ зогсоо гэх агуулгаар ямар нэг чиглэл өгөх, тушаал шийдвэр гаргах боломжгүй, хуулиар хориотой” гэв.
Энэ онд багтаан манай улсын томоохон таван банк IPO хийж, хувьцаат компанийн статустай болно. Үүний тулд Төв банкнаас системийн нөлөө бүхий банкуудад активын чанарын хяналт шалгалт хийж эхэлсэн. Зээл олголт удааширсан нь энэхүү хяналт шалгалттай холбоогүй гэв.
Тавдугаар сарын байдлаар чанаргүй зээлийн нийт хэмжээ 2.1 их наяд төгрөгбайв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 94 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
Чанаргүй зээлийн 1.6 их наяд төгрөг нь хувийн байгууллагуудад, 469 тэрбум төгрөг нь иргэдийн авсан зээл байна. Ангиллаар нь харвал
Салбараар нь харвал
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
| Томоохон банкууд Орос-Украины хямрал, ханшийн зөрүүний улмаас зээл олгохгүй байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24