“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлууд өнөөдөр ажлаа хүлээлцэж, хамт олондоо талархал дэвшүүлэн амжилт хүслээ.
Энэүйл ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Б.Энх-Амгалан, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөл оролцжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн даргаар томилогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Ёндонг томилсон тогтоолыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ үеэр уншиж танилцуулав.
Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олонтой хамтарч ажилласан зургаан жилийн хугацаа түүхэн он жилүүд байсныг онцолсон юм.
Тус үйлдвэрийн хамт олон хоногт 8.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 3.4 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт юм. Энэ онд үйлдвэрлэл, эдийн засгийн хүлээгдэж буй гүйцэтгэл сайн гарна гэдэгт итгэл төгс байна гэв. Энэ том үйлсийг бүтээлцсэн бахархлын эзэд, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон 7000 гаруй уурхайчдадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, санасан ажил нь саадгүй бүтэж, амжилт бүтээл дүүрэн байж, хөгжин дэвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гээд ажлаа хүлээн авсан Г.Ёндон захиралд амжилт хүслээ гэж "Эрдэнэт" ТӨҮГ-аас мэдээлэв.
| “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ ерөнхий захирал Г.Ёндон ажлаа хүлээн авлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24