Ипотекийн зээлийн санхүүжилтээр он гарснаас хойш энэ сарын 11-н хүртэл хугацаанд 6,469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийг олгожээ.
Үүнээс 343.3 тэрбум нь Монголбанкны, 242.6 тэрбум нь арилжааны банкуудын эх үүсвэрээр санхүүжигдсэн байна. Мөн энэ онд ипотекийн зээл авсан иргэдийн 4,866 нь нийслэлд, 1,603 нь орон нутагт байгаа юм.
Зээлийн хэмжээ ба авсан иргэний тоог харьцуулж үзвэл, ипотекийн зээлээр нэг иргэнд дунджаар 90.6 сая төгрөгийг олгосон байна.

Дээрх графикаас харвал, сүүлийн таван жилд 2021 оныг эс тооцвол жилд дунджаар 4,000-5,000 гаруй иргэнд ипотекийн зээл олгож байв. Харин 2020 оны аравдугаар сарын 1-нээс зээлийн хүүг 6% болгон бууруулснаар ипотекийн зээл авсан иргэний тоо 2021 онд 13,292-т хүрч, 1 их наяд төгрөгийг зээлд олгожээ. Харин цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн төлөлтийг хойшлуулснаар эх үүсвэр нь хумигдаж, зээл олгох нь удааширсан юм.
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдана. УИХ дээр байгаа ажлын хэсгийн ажиллаж буй хэлбэрээр бол 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ" хэмээн өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Гэвч одоогоор үүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй байна.
| Он гарснаас хойш энэ сарын 11-ний байдлаар 6,469 иргэнд ипотекийн зээл олгожээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24