Сураггүй болсон 16 настай охин самар түүхээр явсныг тогтоосон гэх ЦЕГ-ыг мэдээллийг ар гэр нь үгүйсгэсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах албаны дарга, хурандаа Д.Очгэрэл охины гэр бүлийнхэнтэй өнөөдөр уулзаж, мэдээлэл өгч ойлголцсон болон хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн.
Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самарт явсан нөхцөл, байдал тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж, Түнхэл тосгонд ажиллаж байгаа бөгөөд газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг ба “Зил-131”, “Урал” зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байгааг хэллээ.
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл, байдал бий болсон тул эрэн сурвалжлалтыг зогсоож, өнөөдрийн байдлаар ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт үргэлжлүүлэн ажиллаж байгааг Д.Очгэрэл тайлбарлаад “Тухайн газарт утасны сүлжээ барьдаггүй. Ямар нэгэн байдлаар охиныг хэн нэгэн хүн эрхшээл, дарамтад оруулаад хүчээр авч явсан зүйл тогтоогдохгүй байна гэдгийг аав, ээжид нь хэлсэн байгаа. Нутгийн иргэдийн мэдээлж байгаагаар тухайн газарт очиход 2-3, самар түүхэнд 10 гаруй гээд ирж очиход 20-оод хоног болдог байна.
Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах ажлын журмын дагуу цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг зогсоож болно гэж байдаг. Энэ нь зөвхөн цагдаа дотроо зогсоож байгаагаас биш охиныг эрэн хайх ажиллагааг огт зогсоосон гэсэн үг биш” гэлээ.
| Д.Очгэрэл: Охины очсон гэх газарт хүрч, авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24