Үндэсний статистикийн хорооны Монгол Улсын 2022 оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 48.6 мянган ААН-ийн 755 мянган ажиллагсад хамрагдсан байна. Аж ахуйн нэгжүүдийн голч цалин 1.2 сая төгрөг байна.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.6 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оноос 230 мянган төгрөг буюу 17.8 хувиар ,өмнөх улирлаас 28 мянган төгрөг буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
НДШ төлсөн ажиллагсдын 73.2 мянга буюу 9.7 хувь нь хамгийн бага буюу 420 хүртэлх мянган төгрөгийн цалинтай. Харин 66.1 мянга буюу 8.8 хувь нь хамгийн их буюу 3 сая болон түүнээс дээш төгрөгийн цалин авч байна. Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин хамгийн өндөр буюу 1.9 сая байгаа аж.
Тодруулбал:
Ташрамд мэдээлэхэд, дундаж цалинг хэрхэн гаргадаг тухай ҮСХ-ны статистик ч "Сарын 500 мянган төгрөгийн цалинтай хүн байхад 4 сая төгрөгийн цалинтай ч хүн бий. Худалдаа, үйлчилгээ, эмнэлэг, сургуулийн ажилчдын цалин бага байж болно. Уул уурхай, олон улсын байгууллагад ажиллаж буй хүмүүсийн цалин өндөр.
Нийгмийн даатгалын санд аж ахуйн нэгжүүдийн бүртгүүлсэн мэдээллийн дагуу эдгээр бага, өндөр цалингийн дунджаар дундаж цалинг гаргаж ирдэг. Тэгэхээр бага цалинд их цалин нөлөөлж, "Дундаж цалин 1.5-2 сая" гэдэг тоо гарч ирдэг" хэмээн тайлбарлаж байсан.
Монголд сард 3 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай 66 мянган хүн байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27