Лондоны “ICE” биржийн арилжааны явцад "Bren"t маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ өнгөрөгч 11 дүгээр сараас хойш анх удаа нэг торх нь 60 ам.доллароос доошилж буурчээ.
Коронавирусний халдвар тархалттай холбоотойгоор үүссэн болгоомжлол үнэ ийнхүү буурахад нөлөөлжээ. “Brent” маркийн нефтийн үнэ 3.41 хувиар унаж, нэг торх нь 58.62 ам.доллар болсон бол “WTI” маркийн нефтийн үнэ нэг торх нь 52.95 ам.долларт хүрч, 2.29 хувиар буурсан байна.
Шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин хурдацтай тархаж байгаа нь дэлхийн эдийн засагт, тэр дундаа нүүрсустөрөгчийн эрэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа аж.
Нефтийн үнэ 60 ам.доллароос доошилж буурчээ |
|