"Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцийг өөрчилж, шинэ ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаад буй.
Тус компанид нийт долоон газар, долоон хэлтэс үйл ажиллагаа явуулах ба нийт дүнгээрээ 88 хүн ажиллах аж.
1. Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар 13 орон тоотой.
2. Санхүү нэгдсэн удирдлагын газар 14 орон тоотой.
3. Үйлдвэрлэл технологийн газар 12 орон тоотой. Хэлтэсгүй үйл ажиллагаа явуулна.
4. Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газар 6 орон тоотой. Хэлтэсгүй үйл ажиллагаа явуулна.
5. Төслийн судалгаа, үнэлгээний газар 7 орон тоотой. Хэлтэсгүй үйл ажиллагаа явуулна.
6. Хууль, эрх зүйн газар 7 орон тоотой Хэлтэсгүй үйл ажиллагаа явуулах ба нэг ахлах мэргэжилтэнтэй.
7. Захиргаа удирдлагын газар 23 орон тоотой.
"Эрдэнэс Монгол" компанийн Металлын групп болон Нүүрс эрчим хүчний групп тус бүр нэг менежер, хоёр мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулна гэдгийг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн хэллээ.
Ажлын байранд горилогчдыг 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn бүртгэж эхлэх ба нийт 14 хоногийн хугацаанд явагдана. Дараагаар нь тестийн шалгалт авна. МҮХАҮТ, МУИС, СЭЗИС, Төрийн албаны зөвлөл гэсэн бүтэцтэйгээр шалгалтын тестийг боловсруулж байна. Шалгалтын агуулгын хувьд хууль эрх зүйн, хөгжлийн бодлого төлөвлөлт, мэргэшсэн байдал, ур чадвар, хандлагын тест авахыг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа хэллээ.
| "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байранд горилогчдыг нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn-ээр бүртгэнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24