Даваа, 2024-11-25
Нийт хүүхдийн 87 хувийнх нь мөнгө өнөөдөр саадгүй орно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр/2023.01.19/ мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ажлын хэсэг ачаалалтай ажиллаж байна. Энэ дөрвөн хоногийн хугацаанд өрхийн мэдээллийн санд байгаа мэдээлэл дээр давхардал, зөрүүг арилгахаар ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 1095352 хүүхдийн мөнгийг дансанд хийгээд байна. 2-3 цагийн процесс болно. Нийт хүүхдийн 87 хувьд нь өнөөдөр ямар ч саадгүй орно. Үлдэж буй 43820 хүүхдийн мэдээлэл давхардсан тул ажиллаж байна. Аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйн тулд энэ мэдээллийг засч залруулахаар ажиллаж байна. Улсын бүртгэлийн газар бүртгэлээ лавлах сайт ажиллуулж байна. Онлайнаар мэдээллээ засч янзлах боломжийг олгож байгаа.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны төлөөлөгч:

-Сум болон хороодод хамтарсан баг гараад ажиллаж байна. Мөн шуурхай баг ажиллаж байна. 2023 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар И-Монголиа системээр 52319 хүсэлт ирсэн. Тодорхой мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай гэсэн. Хороо болон нийгмийн халамжийн ажилтанд өөрийн биеэр 19906 иргэн очиж мэдээллээ шалгуулжээ. Утсаар 12960 иргэн мэдээллээ шалгуулжээ. Нийт 39169 иргэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ шалгуулж, мэдээллээ засуулах хүсэлт гаргажээ. Өнгөрсөн хугацаанд бид 11488 иргэний мэдээллийг залруулсан байна.

УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан:

-Burtgel.gov.mn сайтаар дамжуулан иргэний байнгын орших суух хаяг шалгах гээд цэс байгаа. Ийшээ нэвтрэн хаяган дээрээ хэдэн хүн байгааг шалгаарай. Албан ёсны сайт учир улсын бүртгэлд манай мэдээлэл ямар байгааг мэдээрэй. Өрхийн мэдээлэл сан гэдэг нь тухайн иргэн өөрөө өөрийнхөө хүслээр ийм өрх гэдгээ мэдээллэж байгаа хэрэг. Түүнийгээ улсын бүртгэлийн мэдээллийн сантай андуурч, бухимдаж байна. Үл хөдлөх, эд хөрөнгийн эзэмшигч нь тухайн хаягийн жинхэнэ эзэн. Ямар ч нэгж, бүртгэлийн ажилтан гаргаж өгч болно. Хаяган дээр нь өөр хүн байгаад хасчихсан бол заавал нотлох баримтыг нь шалгана. Гэрчилгээний эзэн хэн бэ гэдгээр шийдвэр гаргана. Хууль ёсны өмчлөгч нь мөн байвал хууль ёсны шийдвэр гаргана. Зөрүүтэй мэдээлэл гэж ярьж байна. Мэдээлэл засна гэж байхгүй. Засахын тулд заавал эх нотлох баримтыг хянаж үздэг. Иргэний улсын бүртгэлд 2018 оны мэдээлэл цаг тутамд шинэчлэгдээд явж байдаг. Цаг хугацааны хувьд төрийн байгууллагууд мэдээллээ солилцох нь чухал. Мэдээллийнхээ зөрүүг холбогдох байгууллагаар нь засуулъя л гэж байгаа юм. Улсын бүртгэлийн ажилтан баг хороон дээр ажилладаг. Тэнд хийж буй мэдээллийн сан нь манай бодлого, хууль дүрмийн дагуу явдаг. Төр өөртөө ашигладаг байсан судалгааны сан. Өрх дээр бүртгүүллээ гээд танд нотлох баримт өгдөггүй. Улсын бүртгэлийн ажилтан засаг даргатай тодорхой ажлын хүрээнд холбогдож ажилладаг.


Нийт хүүхдийн 87 хувийнх нь мөнгө өнөөдөр саадгүй орно
2023-01-19 12:48:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0