Төрийн ордонд өнөөдөр “Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж шийдэл” хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төлбөрийн тэнцлийг сайжруулах талаар илтгэл тавилаа. Түүний илтгэлд инфляци алгуур саарч байгааг дурдлаа. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сард инфляци 12.3 хувьтай байгаа бол энэ оны дөрөвдүгээр улиралд 8.5 хувьд хүрнэ гэж тооцоолжээ.
2022 онд хүнсний бус бүлэг жилийн өсөлтийг авч үзвэл шатахуун 15.7 хувь, импортын бараа 11.8 хувь, хатуул түлш 25.5 хувь, дотоодын бараа 18.5 хувийн өсөлттэй гарсан бол хүнсний бүлгийн жилийн өсөлтөд талх гурил будаа 32.4 хувь, согтууруулах бус ундаа 21.2 хувь, өөх тос 35.4 хувь, хүнсний ногоо 11.5 хувь, сүү сүүн бүтээгдэхүүн 21.7 хувь, мах махан бүтээгдэхүүний үнэ 4.7 хувиар буурчээ.
2022 оны эдийн засгийн төлөв байдлын хувьд цар тахлын өмнөх үеийг давж, 4.5 хувиар өсчээ.
ЗЭЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ 2022 ОНД:
-Зээлийн өсөлт 1.3 их наяд буюу 6.5 хувь, -Зээл олголт 31.4 их наяд буюу 11 хувь, -Зээл эргэн төлөлт 29.2 их наяд буюу 11 хувь өссөн дүнтэй байна. Иргэдэд олгосон зээлийн хүү 15.1 хувьтай байгаа бол, хувийн ААН-д олгосон зээлийн хүү 14.6 хувьтай гарчээ.
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2022 онд 727 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Тиймээс төлбөрийн тэнцлийг нэмэгдүүлэхэд, дараах гурван зүйлд төвлөрөхийг зөвлөлөө. Үүнд:
1.Нүүрсний экспортын орлого 1.6-2.4 тэрбум ам.доллароор нэмэгдэх-Нүүрсний экспортын биет хэмжээ жилийн 40-45 сая тонн, хилийн үнэ 150 ам.долларт хүрэх
2. Нүүрсний тээврийн орлогыг 250 сая ам.доллароор сайжруулах- Нүүрсний тээврийн зардлын ½-тэй тэнцэхүйц
3. Аялал жуулчлалын орлогыг 150-200 сая ам.доллароор нэмэгдүүлэх- Аялалын зардлын ½-тэй тэнцэхүйц
Эдгээр нөхцөлүүд зэрэг биелбэл төлбөрийн тэнцэл энэ онд 800 саяас 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарах боломжтой гэж дүгнэлээ.
Гадаад эдийн засгийн орчин тодорхой бус байдал өндөр байгааг онцоллоо. Ирэх онд түүхий эдийн үнийг дараах байдлаар тодорхойлжээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.2 хувьтай гарчээ. Үүнд:
Инфляци алгуур саарч байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27