Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баялгийг шударга хуваарилах талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Төрийн албанаас эхлээд бүх салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Үүнийгээ хавтгайрсан халамж гэж тайлбарлаад байвал цаашаа явахгүй. Үндсэндээ айхтар халамж аваад байгаа зүйл байхгүй. Хүүхдийн мөнгө ч халамж биш. Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар маш их гомдол санал ирдэг. 100 мянган төгрөг гэдэг инфляцид идэгдээд, 70 мянган төгрөг болчихсон гэсэн үг. Бодит худалдан авах чадвар 30 хувиар буурсан.
Амьжиргааны баталгаажих доод түвшинг 310 мянган төгрөг болгосон. Тухайлбал, таван ам бүлтэй айл ойролцоогоор 1.6 сая төгрөгийн орлоготой байж хүнсний хэрэгцээгээ хангаж байна. Өөрөөр хэлбэл, ядуурлын шугам ийм болчихсон. Гэвч 550 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өөрөөсөө гадна хүүхдээ давхар тэжээж чадахгүй байна.
Монголын макро эдийн засаг хүмүүсийн амьжиргаа болоод ажил хөдөлмөр эрхлэх урам зоригийг сэргээх боломжит түвшинд хүрээгүй байна.
Хамгийн сүүлд төрийн албан хаагчийн цалин ялгавартай байдлаар нэмэгдсэн. Тухайлбал, томоохон төрийн албан тушаалтай хүмүүсийн цалин 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байхад цэцэрлэгийн багш, жижүүр, үйлчлэгч нарын цалин 40 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ асуудлын дагуу яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй бол бид дараагийн шатны тэмцлийн арга хэмжээг авахад бэлэн байна. Хөдөлмөрийн хөлсөнд эрс шинэчлэл хийх шаардлагатай.
Монголчуудын дундаж цалин 1,190.000 төгрөг. Бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдаж авна гэдэг мөрөөдөл болж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуравдугаар сарын 30-аас өмнө шинэчлэх хэрэгтэй. МҮЭХ-ноос шаардлага хүргүүлж байна. БНСУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ долоон ам.доллар байна. Үүнийг дагаад манай улсын ажиллах хүчний урсгал гадаад руу чиглэх болсон нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд байна. Цалин хөлсөө нэмэгдүүлсэн, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн ажил олгогч нарт тодорхой хэмжээний татвар, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бий болгох хэрэгтэй” гэв.
Г.ХУЛАН
| Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шаардлагатай |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02