Ням, 2024-11-24
“Тавантолгой”-н нүүрсний тонн тутмын дуудах үнэ өөрчлөгдөв

“Тавантолгой” ХК-ийн нийт 30 багц буюу 192 мянган тонн, дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний дуудлага арилжааны тонн тутмыг дуудах доод үнэ 178.60 ам.доллараас 175.20 ам.доллар болж өөрчлөгдсөн байна. Тус компанийн 30 багц буюу 192 мянган тонн нүүрс арилжих хуваарийг танилцуулбал:

  • 2023.04.10-нд 5 багц
  • 2023.04.11-нд 5 багц
  • 2023.04.12-нд 10 багц
  • 2023.04.13-нд 10 багцыг тус тус арилжаалах ажээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдрийн 2 багц буюу 12,800 тонн нүүрсний дуудлага арилжаа болон гуравдугаар сарын 20-ны өдрийн 5 багц буюу 32 мянган тонн нүүрсний дуудлага арилжааны дуудах доод үнэ 175.20 ам.доллар болж байв.


“Тавантолгой”-н нүүрсний тонн тутмын дуудах үнэ өөрчлөгдөв
2023-04-10 11:47:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0