Ням, 2024-11-24
Н.Учрал: Зээлийн мэдээллийг ил болгоход томоохон бүлэглэлүүдийн ашиг сонирхол хөндөгдөх нь дамжиггүй

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээллээ. 

Тэрбээр "Засгийн газрын 2023-2024 онд авлигатай тэмцэх жил болгосон ажлын хүрээнд 2023 оны зургаадугаар сарын 1-ны дотор машинд унших байдлаар Шилэн сайтын мэдээллийг олон нийтэд ил болгох үүргийг өгсөн.

И тод байлгах шаардлагатай 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж байгаа ба shilen.gov.mn вэбсайтад өнөөдрөөс эхлэн өнгөөр ялгаж, яам агентлаг, нийслэл, аймгийн илгээсэн мэдээлэл харагдаж, мэдээллээ илгээсэн эсэх нь , ямар үнэлгээтэй байгаа нь харагдаж эхэлсэн.

Дээрх платформын мэдээлэлд ямар төсөл хөтөлбөр, зээл, санхүүжилт, төлөв харагдаж байгаа ба хайлт хийж ямар компани хэдэн төгрөгийн зээл авсан, хэд нь төлөөгүй байна гэх мэт мэдээлэл ил тод харагдаж байна.

Энэхүү платформд өнгөрсөн хугацаанд ирүүлсэн мэдээлэлд үндэслэхэд, хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт 10325 зээлдэгчээс ирүүлсэн мэдээлэлд түшиглэн 6092 ААН, төрийн болон ТББ, иргэний 52,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн төлвийг ил болгосон. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг долоо хоногийн хугацаанд ил болгоно. Мөн төрийн болон төрийн өмчит байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил болгож байна. Нийт 120 гаруй төрийн болон төрийн өмчит байгууллага байдаг ба эхний ээлжид 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил болгож байна. 

Шилэн ажиллагааны зорилго нь аливаа мэдээллийг нээлттэй, ил болгоход чиглэж байгаа ба тусгай санг эзэмшиж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл биш гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Асуудлыг хардаж хандахгүй, асуудалд бодитой хандах, өөрсдийн эх сурвалж дээр үндэлсэн тус платформыг нээсэн. 

Тухайн мэдээлэл бодитой эсэхэд мэдээллийг хариуцаж буй байгууллага, ажилтан хариуцлага хүлээнэ. Мэдээлэл хариуцагч 5000 гаруй ажилтан бий. Сайн ажиллаж байгаа төрийн өмчит байгууллага,  ТУЗ-ийн гишүүд бий. Гол нь үүний цаана шалгуурт нийцэхгүй байгаа эсэхэд хяналтаа тавих ёстой. Тиймдээ ч авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй таван "Ш" ажиллагаа хоорондоо уялдаа холбоотой юм. Шүгэл үлээх боломж нээгдэж байна гэсэн үг. 

Мэдээллийг ил болгохоор томоохон бүлэглэлүүдийн ашиг сонирхол хөндөгдөх нь дамжиггүй. Тиймээс шилэн ажиллагааны эсрэг олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн үйлдлүүд гарахыг үгүйсгэхгүй тул сэтгүүлчид болон олон нийт худал мэдээлэлд автахгүй, хууртахгүй, анхаарлаа сарниулахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.


Н.Учрал: Зээлийн мэдээллийг ил болгоход томоохон бүлэглэлүүдийн ашиг сонирхол хөндөгдөх нь дамжиггүй
2023-04-10 12:25:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0